Засаг дарга О.Амгаланбаатар "Чингисийн одон"-оор шагнууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-03-04 10:38:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт Ардчилсан намын дээд шагнал "Чингисийн одон" гардууллаа.


Тодруулбал, Ардчилсан хувьсгалын 30 жил, ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан мөн УИХ болон орон нутгийн сонгуульд намын гишүүдээ удирдан зохион байгуулж, Говь-Алтай аймагт ялалт байгуулан намын гишүүд, дэмжигчдийн хүрээг өргөтгөх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингисийн одон”-оор шагнасан ажээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Говь-Алтай нутгаа хөгжил цэцэглэлтээрээ түүчээлсэн аймаг болгохын зэрэгцээ аймгийн Ардчилсан намын үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох бэлтгэлийг хангаж ажиллахыг захин, ажлын амжилт хүсэв.


Холбоотой мэдээ