Монголбанк хоёрдугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-03 15:43:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны хоёрдугаар сард 643.5 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2 тн үнэт металл худалдан авчээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 309 кг-аар багассаныг төв банк мэдээлэв.



Монголбанкны Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 36.6 кг үнэт металл хоёрдугаар сард худалдан авчээ.


Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш хоёрдугаар сард 165,914.57 төгрөг байв.



 

Холбоотой мэдээ