Боливид оюутнуудын уулзалтын үеэр шахцалдаан болж, хүний амь эрсэджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-03 12:23:18

СУКРЕ. /TASS/. Боливи улсын Эль-Альто хот дахь Улсын их сургуулийн оюутнуудын уулзалтын үеэр шахцалдаан болсны улмаас амиа алдсан хүний тоо долоо болж нэмэгдлээ гэж “El Deber” сонин мэдээлэв.


Өмнө нь таван хүн амиа алдсан гэж мэдээлж байжээ. Шахцалдааны үеэр гэмтсэн дөрвөн оюутан эмнэлэгт хэвтэж байгаа аж.


Энэ эмгэнэлт явдал мягмар гарагт оюутнуудын уулзалтын үеэр болжээ. Оюутнууд шахцалдсаны улмаас хашлага эвдэрч улмаар ирмэг дээр зогсож байсан залуус 17 м-ийн өндрөөс унаж, гурван оюутан газар дээрээ нас баржээ.


Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж эхэлжээ. Их сургуулийн хамгаалалтын албаны гурван ажилтнаас байцаалт авсан байна. Хууль сахиулах байгууллагынхан цар тахлын үед олон хүн цугларахыг их сургуулийн удирдлага, харуул хамгаалалт яагаад зөвшөөрснийг тодруулахаар ажиллаж байгаа аж. 


Холбоотой мэдээ