2020 онд төрсөн эрэгтэй хүүхдэд Ананд нэрийг хамгийн их өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-03 11:09:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, манай улсын иргэд 2020 онд төрсөн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэйд нь Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ.

 

Тодруулбал, 2020 онд эрэгтэй хүүхдэд Ананд, Анар, Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол охидод Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг хамгийн их өгсөн байна.

 

Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2020 онд өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. Харин хөвгүүддээ Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна. 

Холбоотой мэдээ