Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад 39 сая ам.доллар зориулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-27 10:33:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Германы Сэргээн босголтын зээлийн банкны суурин төлөөлөгч Михиал Сумсирыг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон цаашид анхаарах шаардлагатай зүйлийн талаар ярилцав.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан Монгол, Герман хоёр орон байгаль орчин, тэр дундаа ой, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн турш хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирснийг онцлоод, цаашид ч төсөл, хөтөлбөрийг илүү үр дүнтэй байлгахад анхаарна гэлээ.


ГСБЗБ-ны суурин төлөөлөгч Михиал Сумсир “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөр дамжуулан 39 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол орны байгаль орчин, тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах чиглэлд зарцуулж байгаа. Төслийн хэрэгжилтийг хангахад Монголын талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарал хандуулах”-ыг хүссэн юм.


Уулзалтын төсгөлд БОАЖ-ын сайд Н.Уртнасан тавьсан саналуудыг хүлээн авч цаашдын ажилдаа тусгана гэдгээ илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ