Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэд төрийн одон, медалиар энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-27 11:51:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат дараах иргэд төрийн одон, медалиар энгэрээ мялаалаа. Шагналыг энэ сарын 26-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа нар гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа аймгийн АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгын байранд халдвар хамгааллын өндөр зохион байгуулалт дор явууллаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Сүхбаатар сумын иргэн Д.Батбаяр, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Д.Баатарзориг,  Цагдаагийн газрын ахмад ажилтан  И.Эрдэнэбилэг,  

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, Сайхан сумын Засаг дарга асан О.Буянаа, Сүхбаатар сумын ахмад настан С.Долгор, Б.Нарангэрэл, Д.Сосор  нарын 12 хүнд,

Алтан гадас одонгоор Сүхбаатар сумын ахмад настан Б.Пүрвээ, Сэлэнгэ аймгийн Петровис Тос ХХК-ийн ажилтан Л.Ганзориг, Сүхбаатар сумын ахмад настан Гхагвадорж нарын 35 хүнд,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазар, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын захирал Э.Эрдэнэбаатар, Сүхбаатар сумын 1-р сургуулийн багш Ц.Алимантуяа, “Таны Сэлэнгэ ТВ-ийн нябо Ш.Энхцэцэг нарын нийт 24 хүнд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Мөн энэ үеэр Шаамар сумын малчин Ч.Батсүхийг Шударга журам медалиар, Сүхбаатар сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Ундрахтуяаг Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. 

Холбоотой мэдээ