ЗӨСҮТ-ийн ажилчид “COVID-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-02-26 15:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "COVID-19 халдварын тархалтыг таслан зогсоох, голомтыг цомхотгох үйл ажиллагаанд оролцож буй Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн хариу арга хэмжээний багийн бүрэлдэхүүн болох эмч, ажилчидCOVID-19 халдварын эсрэг вакцины эхний тунд өнөөдөр бүрэн хамрагдлаа.


Эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинжуулахад ДЭМБ-аас зөвшөөрсөн хоёр вакцины нэг болох Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, Их Британийн Окфордын их сургууль, Шведийн "Астразенека" компанийн хамтран гаргасанАстраЗенекавакциныг ашиглаж байна.

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр COVID-19 халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалтыг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.  Эхний ээлжинд тус халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж буй юм.

Холбоотой мэдээ