Алексей Мордашов Оросын хамгийн баян бизнес эрхлэгч болжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-02-25 16:07:49

МОСКВА. /TASS/. Ган, уул уурхайн "Северсталь" компанийг хамтран эзэмшигч Алексей Мордашов “Forbes” сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн жагсаалтыг тэргүүлж эхэлжээ.


Лхагва гаргийн байдлаар Мордашов болон түүний гэр бүлийн хөрөнгө 29.2 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Ийнхүү тэрбээр хөрөнгийн хэмжээгээр уг жагсаалтыг тэргүүлж байсан уул уурхай, металлургийн "Норникель” компанийн ерөнхийлөгч Владимир Потаниныг ардаа орхижээ. 


Лхагва гарагт "Норникель"-ийн хувьцаа унасны улмаас Потанины хөрөнгө 3.28 хувиар буурч, 28.8 тэрбум ам.доллар болжээ. “Октябрьский”, “Таймырскийн” уурхайнууд нь усанд автаж, үйл ажиллагааг нь хэсэгчлэн зогсоохоор болсон тухай мэдээлсний дараа тус компанийн хувьцаа 5.8 хувиар буурч, нэгж хувьцааны үнэ 26 642 рубль болсон байна. 


Холбоотой мэдээ