Нидерландад хөл хорих цагийг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-24 15:28:29

АМСТЕРДАМ. /Reuters/. Нидерландад “COVID-19” халдварын тархалтыг бууруулахын тулд хөл хорих цагийг гурван долоо хоногоор сунгахаар шийдвэрлэсэн боловч хязгаарлалтын зарим арга хэмжээг сулруулна гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рутте мэдэгджээ.


Нидерландад ирэх гуравдугаар сарын 1-нээс ахлах, дунд сургуулийн танхимын сургалтыг хэсэгчлэн эхлүүлж, гуравдугаар сарын 3-наас үсчин, гоо сайхны газруудыг нээхээр төлөвлөсөн байна. 


Харин коронавирусний шинэ хувилбаруудын улмаас халдварын шинэ давлагаа үүсэж болзошгүйг харгалзан хөл хорих журмыг гуравдугаар сарын 15 хүртэл сунгажээ. Нидерландад өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас оройны 21 цагаас өглөөний 4:30 цагийн хооронд хөл хорих цаг тогтоогоод байгаа юм. 

Холбоотой мэдээ