Сумдын удирдлагуудыг хамруулсан нэгдсэн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-24 12:10:41
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулсан нэгдсэн сургалт энэ сарын 22-23-нд боллоо.
Тус сургалтын эхэнд аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар аймгийн ЗДТГ-ын удирдах бүрэлдэхүүнийг танилцуулж, сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар үг хэллээ. Тухайлбал, аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хэтийн Хэнтий” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумдын удирдлагуудын оролцоо туйлын чухлыг онцолж, цаг үетэй холбоотой мэдээлэл хийж, цаашид нэг баг болж нягт хамтран ажиллахыг хүслээ.
Харин ИТХ-ын дарга хурлын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, цаашид Хэнтий аймагт зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд хамтарч оролцохоо илэрхийлээд, 2021 онд аймгийн ИТХ онцлог 10 ажил зохион байгуулахаар төлөвлөснөө мэдэгдэв.
Сургалтаар сумдын удирдлагууд, Захиргааны акт, захиргааны хэм хэмжээ тогтоосон акттай холбоотой анхаарах зарим асуудал, Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний тухай, цаашид анхаарах асуудал, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл сонслоо.
Мөн Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах талаар анхаарах асуудлууд, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг, хэрэгжүүлэх тухай, Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын мэдээлэл, Мэргэжлийн хяналтын газраас хийж байгаа хяналт шалгалтын чиглэлээр илэрч буй зөрчлүүд, анхаарах зарим асуудал, Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл зэрэг 12 сэдвээр холбогдох мэдээллийг аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтсүүд, албан байгууллагууд өгсөн юм.
Холбоотой мэдээ