Японд төрөлт дахин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-23 16:17:28

ТОКИО. /Kyodo/. Японд өнгөрсөн онд 872 683 хүүхэд шинээр төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 25197-гоор буурлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ нь шинээр төрсөн хүүхдүүдийн тоон үзүүлэлтийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн сул үзүүлэлт болжээ.  


Мөн 2020 онд 1 384 544 хүн нас барсан нь өмнөх оныхоос 9363-аар буурсан үзүүлэлт болж, сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлжээ. Шинээр төрсөн хүүхдүүд болон нас барсан хүмүүсийн үзүүлэлтийг гаргахдаа хилийн чанадад амьдарч буй Япон иргэдийн тоог мөн оруулсан байна.


Өнгөрсөн онд 531 583 гэрлэлт бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 78069-өөр буюу 12.7 хувиар буурчээ. Энэ нь 1950 оноос хойших хамгийн ихээр буурсан үзүүлэлт болжээ.


Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, коронавирусний цар тахал хүн амын үзүүлэлтүүдэд нөлөөлсөн байж магадгүй боловч энэ талаарх тодорхой тооцооллыг хараахан гаргаагүй байгаа ажээ. Цар тахлын төрөлтийн түвшинд үзүүлсэн нөлөөлөл 2021 онд ч мөн тодорхойгүй байх төлөвтэй байна.


Японд төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд буурсаар байгаа юм. Тухайлбал, 2019 онд шинээр төрсөн хүүхдийн тоо анх удаа 900 мянгаас доошилж буурчээ. 

Холбоотой мэдээ