Олимпизмын олон улсын цахим сургалт болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-02-23 14:10:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Боловсролын хүрээлэн, Монголын үндэсний олимпын академи хамтран “Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сэдэвт олон улсын цахим сургалт-семинарыг даваа гарагт амжилттай зохион байгуулав.


Сургалт семинарыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нар нээж үг хэлсэн юм.


Сургалт-семинарт ОХУ, Болгар, Энэтхэг, Украин улсын эрдэмтэн, судлаачид урилгаар оролцож, олон нийтэд олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олимпын боловсролыг олгох тэргүүн туршлагаасаа хуваалцсан байна.


Монголын үндэсний олимпын хороо байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус семинарт олимпын их гэр бүлийн 220 гаруй гишүүн, спорт сонирхогчид оролцсон. Тодруулбал, аймаг, дүүргийн Олимпын зөвлөл, БТСГ, Спортын холбоод, ЕБС-ийн олимпын танхим, Спортын дунд сургуулиудын удирдах ажилтан, багш, дасгалжуулагч, арга зүйч нар оролцсон. Мөн нийт оролцогчдод олон улсын сургалт-семинарын сертификат олгох юм.


Сургалт семинарын үеэр 15 эрдэмтэн судлаач илтгэл тавьсан. Үүнд:


“Монголын үндэсний олимпын хороо – 65 жил түүхэн товчоон”  Ж.Баасанхүү - МҮОА-ийн тэргүүлэгч гишүүн


“Орчин үеийн боловсролын хөгжлийн чиг хандлага ба парагдигмын шилжилт” П.Лхагвасүрэн - Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор


“МҮОХ-ны үе үеийн удирдлага”  Ж.Отгонцагаан - МҮОХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн


“6-21 насны монгол хүүхэд, залуучуудын бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн хөгжлийн онцлог”  Ц.Лхагвасүрэн - Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор


“Монголын олимпын хөдөлгөөн ба оюутны спорт” Д.Жаргалсайхан - Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор


“Орхон аймгийн “Атланта” олимпын зөвлөлийн үйл ажиллагаа” Я.Хоролсүрэн - Орхон аймгийн олимпын зөвлөлийн арга зүйч


“Олимпын боловсролын олгогчдыг бэлтгэх асуудал” Б.Буяндэлгэр - АШУҮИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор


“Азийн хүүхдийн спортын их наадмын тухай” Б.Эрдэнэваанчиг - Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга




“Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүй” Р.Түвшинжаргал - Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D)


“Аймаг, дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагаа” Б.Баярсайхан /Хөвсгөл аймгийн БТСГ-ын дарга, “Сидней” олимпын зөвлөлийн дарга/


“Олимпын наадамд бэлтгэх тогтолцооны гадаад орнуудын туршлага” Ч.Зоригтбаатар /МҮОА-ийн ерөнхийлөгч, МХАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор/


“Олимпын боловсролыг олгох үйл ажиллагааг ОХУ-д зохион байгуулж буй арга, хэлбэрүүд” В.В.Мельников - ОХУ-ын Үндэсний олимпын төв академийн дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D), дэд профессор/


“Энэтхэг улсын ЕБС-иудад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлж буй туршлага” Радхакришнан Хамр - Энэтхэгийн Хөнгөн атлетикийн холбооны хөгжлийн газрын дарга, үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, доктор (Ph.D), профессор


“Украины Олимпын академийн үйл ажиллагааны туршлагаас” М.М. Булатова – Украйны Үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, Европын Үндэсний олимпын академиудын холбооны Ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор


“Олимпын соёл, боловсрол, хүмүүжлийн асуудал” Л.Митев – Болгарын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч, Европын Үндэсний олимпын академиудын холбооны дэд ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор

Холбоотой мэдээ