Гаднаас мал оруулж ирэх нь халдварт өвчин тархаах магадлалтайг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-10 03:55:00

Баян-Өлгий аймагт малын янз бүрийн халдварт өвчин бүрэн тасрахгүй байгаагийн улмаас мал, махаа экспортод гаргах боломжоо алдаж, энэ нь малын үнэ хямдрах, малчдын орлого, амьжиргаа буурахад нөлөөлж байна.

Тиймээс энэ зун халдварт өвчин тархахаас сэрэмжтэй, болгоомжтой байхыг аймгийн гоц халдварт өвчинтэй тэмцэх байгууллагаас нийтэд сонордууллаа.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч К.Асаан үүнтэй холбогдуулж өгсөн тайлбартаа,

-Малын янз бүрийн халдварт өвчин мэр сэр боловч бүрэн тасрахгүй байгаагийн улмаас манай аймгийнхан мал, махаа экспортод гаргах боломжоо алдаж, энэ нь малын үнэ хямдрах, малчдын орлого, амьжиргаа буурахад нөлөөлж байна. Халдвар янз бүрийн сувгаар тархдаг. Тухайлбал өнгөрсөн жил Алтай, Буянт сумын нэг хэсэгт илэрсэн шүлхий гаднаас орж ирсэн адуунаас болсон гэсэн таамагласан. Ер нь манайхан үржил болон идшэнд хэрэглэхээр бусад аймгуудаас, мөн хурдан морьдыг харь орноос ч оруулж ирдэг болсон. Үүний уршгаар урьд өмнө манай нутагт огт байгаагүй адууны зарим аюулт өвчний голомт үүсч бий боллоо. Гаднаас адуу мал оруулж ирсэн тохиолдол бүрт түүнийг гарал үүслийн гэрчилгээтэй хамт үзлэг, шинжилгээнд оруулах зайлшгүй шаардлагатай гэжээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ