Төгсөгчид мэргэжлийн үнэмлэхээ гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-10 03:51:05

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг  есөн төрлийн мэргэжлээр 121 сурагч төгсөж үнэмлэхээ өнөөдөр гардан авлаа.

Тус төв энэ хичээлийн жилд 970 суралцагч, 93 багштайгаа сургалтын үйл ажиллагаа явуулжээ. Харин дараачийн хичээлийн жилд 16 мэргэжлээр 500 гаруй сурагч элсүүлэх бөгөөд бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

МСҮТ-ийн захирал Р.Гүлстан, Манай сургалтын орчин сайжирсаар байна. Швейцари, Герман улсуудын тусламжаар тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Дээр нь Хөдөлмөрийн Яамнаас саяхан хорь гаруй компьютер олголоо. Багш нар Герман Улсад мэргэжил дээшлүүлдэг болж эхлэв. гурван багш маань Улаанбаатарт зохиогдсон гар урлалын үзэсгэлэнд оролцон шагналт байранд орлоо. Удахгүй манайхаас дөч гаруй суралцагч Япон улсад очиж сургалтанд оролцохоор бэлтгэлээ хийж байна гэж ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ