АНЭУ Газын зурваст хорин мянган тун вакцин хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-22 13:23:09

КАИР. /Asharq Al-Awsat/. АНЭУ Оросын "Спутник V" вакцинаас 20 мянган тунг Газын зурваст хүргэжээ.


Даваа гаргаас Газын зурваст эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулж эхлэх аж. Тус бүсэд вакцин хийлгэх хүсэлтэй байгаагаа олон хүн урьдчилан мэдэгдсэн байна.


Вакциныг Палестины Үндэсний чөлөөлөх “ФАТХ” хөдөлгөөнийг удирдаж байсан Мухаммед Дахлан Газын зурваст нийлүүлжээ. Түүнийг Палестины одоогийн Ерөнхийлөгч Махмуд Аббас огцруулсан бөгөөд Дахлан АНЭУ-д олон жил цөллөгдөн амьдарч байгаа аж.


Хоёр мянган тун вакцин шилжүүлэх санаачилгыг Палестины Ерөнхийлөгч Аббас гаргажээ. Эхний ээлжийн вакцин Газын зурваст хоёрдугаар сарын 17-нд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ