Гурав, дөрөвдүгээр сард 3610 иргэнээ татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-22 12:34:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах зорилгоор гурав, дөрөвдүгээр сард нийт 22 тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн тухай ГХЯ-наас мэдээлжээ. 


Ирэх сард 16 тусгай нислэгээр 2560 иргэнээ татан авахаар төлөвлөж байсан ч тусгаарлах байрны хугацааг 10 хоног болгож багасгаснаар, нислэгийн тоог нэмж 3610 иргэнийг татан авах боломжтой болсон байна. Гадаадаас ирсэн иргэд тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд PCR шинжилгээ өгнө. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногоос дөрөв хоног гэрээр нь тусгаарлан ажиглах юм.


Өнөөдрийн байдлаар, эх орондоо ирэх хүсэлтийг 8073 иргэн гаргаад байгаагаас, 1703 нь яаралтай ирэхийг хүсэж байгаа аж.


Ирэх сард төлөвлөж буй тусгай нислэгийн хуваарь:



Холбоотой мэдээ