Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-02-22 08:06:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 10. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.

 

Барилдлага: Рашаан


Шүтэн барилдлага: Төрөхүй


Суудал: Уул

 

Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

 

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад сайн бөгөөд эрч хүч ихсэнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ