Польшийн Сеймийн дэд маршал М.Гошевскаг “Алтан гадас” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-20 10:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНПУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргаж буй идэвх чармайлт, хувь нэмрийг үнэлэн Польшийн Сеймийн дэд маршал М.Гошевскаг “Алтан гадас” одонгоор шагнав.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны 12 дугаар сарын 25-ны 151 тоот зарлигаар олгосон уг одонг энэ сарын 19-нд Сеймийн ордонд гардуулсан байна. БНПУ-ын  Сеймийн дэд маршал М.Гошевска нь Польшийн ЭСЯ-ыг Монголд нээх шийдвэрийг гаргахад гол үүрэг гүйцэтгэж, Польшийн Парламент дахь Монголтой харилцах бүлгийг байгуулахад идэвхтэй оролцож, өөрөө гишүүнээр элссэн байна. Мөн Монголыг сурталчилсан үйл ажиллагааг дэмжин зохион байгуулах зэргээр хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн олон ажил өрнүүлжээ.

Холбоотой мэдээ