Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 7,4 хувиар өслөө

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-19 10:17:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ оны 1 сард 2.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 180.0 (7,4 хувь) мянган тонноор өсжээ.


Үүнд дотоодод тээсэн ачаа 194.8 (23,6 хувь) мянган тн, импортын ачаа 78.5 (29,7 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлөв.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2.6 сая тонн болж, өмнөх сарынхаас 212.0 (8,8 хувь) мянган тонноор өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Төмөр замаар 2021 оны 1 сард тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 92,8, барилгын материал 3,3, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 1,3, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 0,5, хар төмөр 0,3, мод модон материал 0,2 болон бусад бүтээгдэхүүн 1,7 хувийг эзэлж байна.


Цар тахлаас үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон төмөр замаар 2021 оны 1 сард зорчигч тээвэрлээгүй.


Төмөр замын тээврийн орлого энэ оны 1 сард 63.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (2,2 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Энэ өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, нүүрс, жонш, жоншны баяжмал болон барилгын материалын тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Төмөр замын тээврийн орлого энэ оны 1 сард өмнөх сарынхаас 4.4 (7,4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн аж.

Холбоотой мэдээ