Махны үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-02-18 15:50:21

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. 2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 4.9 хувь, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 12.5 хувиар тус тус өссөн байна.

Нэг кг хонины мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 5.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар, ямааны мах 1 кг нь дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 14.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар тус тус өсжээ.

2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх жилийн мөн үеийн дундаж үнээс 2.8 хувиар бага байна. Цагаан будаа дунджаар 2466 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 6.3 хувь, өмнөх сарын дундаж үнээс 5.2 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 1.4 хувиар тус тус буурсан аж.

Нэг литр шингэн сүү дунджаар 2433 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.7 хувиар бага, өмнөх сарын дундаж үнээс 5.8 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 10.6 хувиар тус тус өссөн байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.2 хувиар их байна.

2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт А-80 бензиний дундаж үнэ 1513 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар бага байна. А-92 бензиний дундаж үнэ 1613 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 18.5 хувиар буурчээ. Дизелийн түлшний дундаж үнэ 1950 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар бага байна.

 

 

Холбоотой мэдээ