Берни Сандерс кампанит ажлаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-06-09 14:52:37

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа сенатч Берни Сандерс долдугаар сарын 25-нд Филадельфи хотод болох намын хурлыг дуусах хүртэл кампанит ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Бид Вашингтонд ялалт байгуулахын тулд шаргуу тэмцэх бөгөөд үүний дараа бид нийгэм, эдийн засаг болон байгаль орчны шударга байдлын төлөөх тэмцлээ Филадельфид үргэлжлүүлэх болно гэж Сандерс хэлжээ. Хэдийгээр түүний өрсөлдөгч Клинтон өөрөөс нь 3 сая саналаар илүү байгаа боловч сенатч хэлэхдээ "Клинтоныг дэмжиж буй төлөөлөгчдийг өөрийн талд татахын тулд шаргуу ажиллах болно" гэжээ.

Сандерс пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Сенат дахь Ардчилсан намын цөөнхийн удирдагч Гарри Рейдтэй уулзахаар төлөвлөсөн аж.

Шударга ёс бол АНУ-ын ирээдүй байх ёстой гэсэн бидний уриаг маш олон залуучууд дэмжиж байгаа учраас улс орныхоо ирээдүйг маш өөдрөгөөр харж байна гэж Сандерс хэллээ.  

Х.Сарнай




.

Холбоотой мэдээ