Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Цагаан сарын баярын өмнөхөн
аймгийн Нэгдсэн эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авчээ.
-“УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн үүсгэн
байгуулсан "Гарьд" сангаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай
байсан 17 сая төгрөгийн өртөгтэй био аюулгүйн шүүгээг хүлээлгэн өгчээ. Тус
тоног төхөөрөмж нь сүрьеэгийн болон ковидын шинжилгээний сорьцыг боловсруулдаг
тоног төхөөрөмж юм. Өмнө нь сүрьеэ болон коронавирус, зарим халдварт өвчний шинжилгээний
сорьцыг боловсруулахад заавал ЗӨСТ рүү зөөвөрлөж хийдэг байсан. Харин дээрх
тоног төхөөрөмжтэй болсноор шинжилгээний сорьцыг орон нутагтаа шинжилдэг боллоо. Мөн ажилчдын халдвар хамгаалал болон шинжилгээний стандарт
хангагдаж байна. "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дээрх тоног төхөөрөмж болон оношлуур нэн шаардлагатай юм гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
Ташрамд "Гарьд" сангаас аймгийн
хүн ам олонтой, томоохон сумдын нэг болох Их-Уулд 400 ширхэг, Тосонцэнгэлд 100 ширхэг, Улиастайд 250 ширхэг түргэвчилсэн оношлуурыг гардуулан
өгчээ. Мөн аймгийн хэмжээнд тасраад байсан хуруу шилийг Тосонцэнгэл суманд 1000
ширхэг, Улиастай суманд 3000 ширхэгийг тус тус хандивлажээ.
Дутуу нярайд шаардлагатай тоног төхөөрөмж үр
дүнгээ өгчээ
Завханы Нэгдсэн эмнэлэг 2021 онд шинэ дэвшилтэт
технологи, тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэхээр
төлөвлөжээ.
Орон нутагтаа III шатлалын эмнэлэгт үзүүлдэг нарийн мэргэжлийн
тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэхийг зорьж буй тус эмнэлэг нярайд нэн
шаардлагатай тоног төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал дутуу нярайн амьсгалын
аппарат болон куросурфыг хүлээн авсан байна.
–“НҮБ-ын
Хүүхдийн сан нь Монголын хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших,
оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.
Тус байгууллагад хүсэлт тавьсны үр дүнд цагаан сарын өмнөхөн тоног төхөөрөмжийг
НҮБ-ын Хүүхдийн сан UNICEF-ээс аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Хүүхдийн тасагт хүлээлгэн өглөө. Тоног төхөөрөмжийг хүлээн
авангуутаа 34 долоо хоногтой, амьсгалын дутагдалтай дутуу нярайд сурфактант
эмчилгээгээ хийлээ. Одоо нярайн биеийн байдал тогтвортой байна. Хүсэлтийг минь
хүлээн авсан UNICEF–дээ баярлалаа гэж аймгийн
Нэгдсэн эмнэлгээс тус тус мэдээлэв.