Нийт нэр дэвшигчийн 18 хувь нь эмэгтэйчүүд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-09 13:19:41
oyuka_hu@yahoo.com

“Сонгуулийн тухай хууль”-ын дагуу УИХ-ын гишүүдийн 20 хувийг эмэгтэй гишүүн байхаар заасан байдаг бол  Орон нутгийн сонгуульд эмэгтэй төлөөлөгчийн квотыг тусгаагүй байдаг. Гэвч Орхон аймагт ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй 136 нэр дэвшигчийн 18 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Тухайлбал, МАН—ын 33 нэр дэвшигчийн хоёр нь, МАХН-ын 32 нэр дэвшигчийн 2, “Ард түмнээ хайрлая” намын 22 нэр дэвшигчээс 10, Бүгд Найрамдах намын 10 нэр дэвшигчийн 6, Хөдөлмөрийн Үндэсний намын найман нэр дэвшигчийн 2 нь эмэгтэй хүн байна.

Мөн 15 бие даагчийн хоёр нь эмэгтэй нэр дэвшигч байна.

                                                                                                               Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ