Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-17 09:58:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд орсон өөрчлөлтийн талаар өчигдөр танилцууллаа.


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар баталсан.  Уг хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүргийг хуулиар тогтооно гэж заажээ.


Тиймээс УИХ-д өргөн  бариад байгаа Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай болон Нийслэлийн  эрх  зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг  хаврын чуулганаар хэлэлцүүлэх  шаардлагатай байгаа аж. 


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих юм. Хуулиар нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхойлж, нийслэл, дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ санхүүжилт нь цуг байхаар зохицуулжээ.


Мөн чиг  үүргийн давхардалгүй байхыг зохицуулсан. Тухайлбал, нийслэлийн хувьд дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийг биелүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байна.


Тус хуульд орон нутгийг бие даалгах, эдийн засаг, санхүүгийн үндсийг тодорхой болгох, улс төрийн хамаарлыг багасгах зэрэг шинэлэг өөрчлөлт оржээ.

 

Холбоотой мэдээ