Сард 10-14 удаа тусгай нислэг үйлдэх бэлтгэл хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-16 22:24:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ гурав, дөрөвдүгээр сард багтаан 10-14 тусгай нислэгээр татан авах бэлтгэл ханахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. 


Нислэгийн тасалбарын үнийг хөнгөлж зохицуулах, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ. Цаашид иргэдийг тусгаарлах хоногийг багасгаж, гэрт нь тусгаарлах, цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзлээ.



Мөн хурлаар, Хүнсний зах, бөөний төвүүдийг шат дараатай нээж байгаа учир зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгав.


Түүнчлэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцлээ. 


Хаваржилт хүндэрч байгаа аймгууд болон отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж, төрийн үйлчилгээг тухай бүр нь хүргэж байхыг аймгуудын Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов. Онцгой комиссын зарим шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ