Зах, худалдааны төвөөс хүнсний татан авалт хийх хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-16 18:17:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний нийлүүлэлтийг хангах бөөний төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ.


Худалдааны төвүүд хоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал жижиглэн худалдан авалт хийх иргэдэд үйлчлэхгүй, зөвхөн түгээлт, бөөний үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна. Сонгинохайрхан дүүрэгт хүнсний худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний татан авалтаа энэ сарын 16, 18, 20, 22-нд хийх боломжтой.


Хүнсний татан авалт хийхэд дараах бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай.

-Ажлын үнэмлэх

-PCR шинжилгээний хариу

-Цахим үнэмлэх

-Жолооны үнэмлэх

-Улсын бүртгэлийн гэрчилгээ

-Байгууллагын тодорхойлолт





Иймд иргэд өөрт ойрхон хүнсний дэлгүүрт үйлчлүүлж, зах худалдааны төвүүдийг зорихгүй байхыг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ