“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 26 тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-16 11:33:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нээс хойш  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд 200 мянга гаруй хүнийг шинжлэхэд өнөөдрийн байдлаар халдварын 26  тохиолдол батлагдаад байна.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавируст халдвар илэрсэн иргэдийн байршлын хаягийг танилцуулсан юм. Тухайлбал, БГД-ийн 3, 12, 25, БЗД-ийн 26, СБД-ийн 18, СХД-ийн 7, 39, ХУД-ийн 2, ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд халдвар бүртгэгдсэн байна.

 

Сүүлийн үед гарсан халдварын тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн хүрээнд бүртгэгдэж байна. Бусад нь ажил, хамт олон, гадуур явснаас болж халдварт өртөж байгаа тул амны хаалт зүүх, олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй байх, хувийн ариун цэвэр сахих, агаар сэлгэхэд анхаарах хэрэгтэйг тэрбээр энэ үеэр дахин санууллаа.

Холбоотой мэдээ