Зуунмод сумын хэмжээнд 52 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-16 11:50:47

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг Нийслэлээс иргэдээ татан авах ажлыг 2 дугаар сарын 5-10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан. Уг татан авалтаар Зуунмод суманд голомттой бүсээс нийт 400 гаруй иргэн ирж, гэрийн тусгаарлалтад оржээ.

Тухайн голомттой бүс нутгаас ирсэн иргэд өөрийгөө гэрийн тусгаарлалтад 14 хоног тусгаарлаж байгаа хугацаа нь цагаан сарын баяр амралтын өдрүүдтэй давхцаж, цар тахал тархах эрсдэл өндөр байгаа. Тиймээс хязгаарлалтын дэглэм тогтоож Зуунмод сумын хэмжээнд хяналтын 13 цэгт аймгийн Онцгой байдлын газар Цагдаагийн газар болон төрийн алба хаагчид зэрэг  нийт 52 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Төв аймгийн 27 сумын хэмжээнд "Covid 19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар 8 пост байнгын, 39 цэгт хөдөлгөөнт болон явган эргүүлд цагдаагийн газраас 99, төрийн байгууллагын 236, нийт 335 алба хаагч эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ