Орос, Монголын хил орчимд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-02-16 09:56:25

МОСКВА. /TASS/. Даваа гарагт Орос, Монголын хил орчимд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлжээ.


Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос баруун өмнөд зүгт 266 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун тийш 24 км-ийн зайтай газар 30 км-ийн гүнд байсан байна.



Холбоотой мэдээ