Сар шинийн өдрүүдэд яаралтай тусламжийн төвд харьцангуй бага дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт шинийн нэгнээс дөрөвний хооронд 75 дуудлага иржээ.
Эдгээр дуудлагуудын 70 орчим хувь нь зүрх судасны өвчин буюу
цусны даралт ихэссэн, ходоод гэдэс хямарсан, бөөлжсөн гүйлгэсэн дуудлагууд
эзэлж байв. Харин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хордлогод орсон, түгжрэл,
осол аваарын дуудлага ирээгүй байна. Ойрын дуудлага 69, алсын дуудлага зургаа ирсэн байна. Цагаан сарын баярын үеэр
аймгийн 24 сумын Эрүүл мэндийн төвүүд бэлэн байдалд ажилласан бөгөөд аймгийн
төвийн Нэгдсэн эмнэлэгт жижүүрийн их эмч тав, бусад тасагт 18 сувилагч, асрагч
нар бэлэн байдалд ажиллажээ.
Харин цагаан сарын баярын өдрүүдээр нийт таван эх эсэн мэнд
амаржжээ. Энэ жилийн тухайд баярын өдрүүдээр цар тахлаас урьдчилан сэргийлэх
зорилготой хөдөлгөөний хязгаарлалт хийсэн нь өвчлөл, гэнэтийн дуудлага
бага ирсэн болов уу. Учир нь иргэдийн хөдөлгөөн бага байсан. Өнгөрсөн жилийн
мөн үетэй харьцуулахад яаралтай тусламжийн тасагт ирсэн дуудлага 50 гаруй
хувиар бага байна. Иргэд гэр гэртээ шинэлсэн болохоор зөв зохистой хооллож, эрүүл мэнддээ анхаарч буй нь сайшаалтай юм хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн
Яаралтай тусламжийн тасгаас мэдээлэв.