“Tesla” Энэтхэгт анхны үйлдвэрээ барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-15 14:36:30

НЬЮ-ДЕЛИ. /The Hindustan Times/. Бизнес эрхлэгч Илон Маскын эзэмшдэг “Tesla компани энэ онд Энэтхэгт үйлдвэрээ нээхээр төлөвлөж байна.


Компани Энэтхэг дэх анхны үйлдвэрийнхээ үйл ажиллагаа өмнөд Карнатака мужид явуулахыг зорьжээ. “Tesla India Motor”, “Energy Private Limited” охин компаниудаа “Tesla” нэгдүгээр сарын 8-нд Карнатака мужийн Бангалор хотод бүртгэсэн байна. Тийнхүү компани Энэтхэгт үйлдвэрлэгдэх цахилгаан автомашины зах зээлийг бүрэн дүүрэн өргөжүүлэхийг зорьж байгаа аж.


Түүнчлэн “The Hindustan Times” сонины мэдээлснээр, хөгжиж буй орнуудын зах зээлд зориулж цахилгаан автомашиныг Энэтхэгт хямд үнээр үйлдвэрлэх боломжийг "Теslа" судалж байна.


Илон Маскын хөрөнгө 201 тэрбум ам.долларыг давжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 7-нд “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосыг ардаа орхисноор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэргүүлсэн юм. Тийнхүү хөрөнгө нь өсөх болсон нь компанийн зах зээлийн үнэлгээ өссөнтэй холбоотой. Компанийн зах зээлийн үнэлгээ 2020 оны нэгдүгээр сард 100 тэрбум ам.доллар орчим байсан бол одоогоор 800 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. 

Холбоотой мэдээ