Хөл хорионы үед ажиллах ажилчдын шинжилгээг 6 дүүргийн 17 цэгт авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-15 12:03:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед ажиллах зөвшөөрөл бүхий 14 байгууллагын ажилчид нийслэлийн 6 дүүргийн 17 цэгт PCR шинжилгээ өгөх боломжтой.


“Эдгээр цэг өдөр бүр 9.00-17.00 цагт ажиллаж байгаа. Хүнс түгээлт, нийтийн үйлчилгээний салбарын 26 мянган хүнийг шинжилгээнд хамруулах зорилготой. PCR шинжилгээ одоогоор 3 хоногийн хугацаанд хүчинтэй. Тухайн байгууллагын 15 орчим хувийг замын хөдөлгөөнд оролцуулах саналыг ЭМЯ-наас хүргүүлсэн”-ийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотголоо.


Тэрбээр, Баянзүрх дүүрэгт гэхэд л байнгын таван цэг ажиллаж байгаа бөгөөд очиж шинжилгээ өгөхөд хүндрэл бэрхшээл үүсэхгүйг дурдав.


Улаанбаатар хотод “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд 411 мянган өрхөөс шинжилгээ авахаас, одоогоор 200 мянган өрх хамрагдаад байгаа аж. 

Холбоотой мэдээ