Хятадын хөлөг онгоц Японы усны зэргэлдээх бүсэд нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-09 11:22:39

ТОКИО. /NHK/. Өнөөдөр Хятадын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Дорнод Хятадын тэнгис дэх Сенкакү арлын орчмын Японы газар нутагт хамаарах тэнгисийн усан хилийн  зэргэлдээх бүсэд хоёр орчим цагийн хугацаагаар саатжээ.

Японы Засгийн газрын албаны хүмүүс хэлэхдээ “Японы цагаар пүрэв гарагт шөнийн 1:00 цагийн үед Сенкакү арлын орчимд уг хөлөг онгоц орж ирсэн” гээд “уг эргүүлийн хөлөг онгоц нь Хятадын тэнгисийн цэргийн хүчнийх мөн болохыг тогтоосон” гэв.

Сенкакү арлыг газар нутгийнхаа салшгүй нэгэн хэсэг хэмээн Японы тал үздэг аж. Харин БНХАУ болон Тайвань тус арлыг өөрийн харьяаных гэж мэдэгдсээр ирсэн юм.

Гэнэтийн аливаа тохиолдолд бэлэн байхыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ холбогдох яамдад үүрэг болгожээ.

Өмнө нь, Хятадын эргүүлийн хөлөг онгоцууд тус бүсэд нэг бус удаа нэвтэрч байсан юм.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ