АНУ-д өдөрт илэрсэн шинэ тохиолдлын тоо 100 мянгаас доошилж буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-15 10:01:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Сүүлийн долоо хоногт АНУ-д өдөрт илэрсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлуудын дундаж тоон үзүүлэлт өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа 100 мянгаас доошилж буурсныг Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ. 


Сүүлийн долоо хоногийн хугацаанд АНУ-д пүрэв гарагт л 100 мянгаас дээш шинэ тохиолдол илэрч, 105 мянга гаруй байсан бол үлдсэн өдрүүдэд шинэ халдварын тоо 80-90 мянгын хооронд хэлбэлзсэн байна. Энэ үзүүлэлтийн долоо хоногийн дундаж мэдээлэл өдөрт 93 мянга орчим байсан бөгөөд нэг хоногт илэрсэн шинэ тохиолдлын тоо 2020 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхэн үеэс хойш анх удаа 100 мянгаас доошилж буурчээ.


"COVID-19"-ийн өвчлөл АНУ-д энэ оны нэгдүгээр сард оргил үедээ хүрч, өдөрт 200-250 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол нэгдүгээр сарын 2-нд 300 мянгаас давж байв.


Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д 27 сая 62 мянга гаруй хүн халдвар авч, 485 мянга гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ