Төрийн байгууллагын албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2021-02-15 11:23:50

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын албан хаагчдын 5 хүртэлх хувийг өнөөдрөөс эхлэн ажиллуулахаар боллоо.


УОК-оос өчигдөр гаргасан шийдвэрт, энэ сарын 15-наас эхлэн 23-ны хооронд яам агентлаг,  Төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдын 5 хүртэл хувийг ажиллуулах чиглэл өгчээ. Мөн аль болох ажлын байранд бус гэрээр ажиллах боломжоор бүрдүүлж ажиллах, харин ажлын байранд очиж ажиллах ажилтан албан хаагчдын хаяг, хуваарь зэргийг харгалзан үзэж хувийн болон албаны нэгдсэн унаагаар ажил, гэр гэсэн маршрутын дагуу зорчих нөхцөл боломжийг хангахыг Улсын онцгой комиссын гишүүдэд чиглэл болгосон байна.



Холбоотой мэдээ