Нийслэлд халдварын идэвхтэй зургаан голомт байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-14 11:34:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний үр дүнд нийслэлд коронавирусний халдварын идэвхтэй голомт зургаа болж цөөрсөн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит мэлээллийн үеэр дурдлаа. 


Тодруулбал, 116 дугаар сургууль, 21 дүгээр хорооллын худалдааны төв, бөөрний диализын эмнэлэг, Монгол шир ХХК, Амгалан амаржих газар, Си Жи Эс эмнэлгийн голомт тархалт ихтэй байна. 


Батлагдсан тохиолдлуудаас харахад, 5000 гаруй хүнээс 1000 буюу ойрын хавьтлын 20 хувь нь халдвар авч байна. ДЭМБ болон бусад улс орнуудад 10 хувьтай байсан бол манай улсад сүүлийн өдрүүдэд ойрын хавьтлуудад халдвар илрэх нь ихсэж байгааг мэдээллээ. 


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 1046 хүн, хоёрдогч хавьтлын 2346 хүн байгаа аж.


Ташрамд дурдахад, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийслэлд илэрсэн зургаан тохиолдол, тэдгээрийн ойрын хавтал тав, нийт 11 хүнээс халдвар илэрсэн. Тэдгээр халдварын тохиолдол Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд илэрчээ.

Холбоотой мэдээ