Беларусийн Бүх ард түмний хурал Минск хотод болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-12 10:44:12

МИНСК. /Belta/. Хоёрдугаар сарын 11-нд эхэлсэн Беларусийн Бүх ард түмний зургадугаар хурал Минск хотод үргэлжилж байна.


Хурлын төлөөлөгчид Беларусийн 2016-2020 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг хэлэлцэхээс гадна 2021-2025 оны хөтөлбөрийн үндсэн зүйл заалтуудыг хэлэлцэх юм.


Нийгмийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийн хүчинд иргэдийн баялгийг нэмэгдүүлэх, нийгмийн капиталыг өргөжүүлэх, амьдрах, ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тав тухтай таатай нөхцөлийг бүрдүүлэхэд таван жилийн хөтөлбөрийн гол зорилго оршжээ.


Арга хэмжээнд 2.7 мянган хүн оролцож байна. Хуралд энгийн ажилтнууд, нийгэм соёл, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад, цэргийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, оюутнууд, дунд сургуульд сурагчид зэрэг бүх салбарын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Түүнчлэн төлөөлөгчдийн дунд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, парламентын гишүүд, орон нутгийн зөвлөлийн депутатууд, улс төрийн нам, нийгмийн холбооны төлөөлөгчид багтсан байна.


Бүх ард түмний хурлын үеэр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко илтгэл тавьжээ. Тэрбээр уламжлал ёсоор хурлын эхний өдөр илтгэл тавьдаг аж. 

Холбоотой мэдээ