“Алтан сарнай 2020” наадам болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан сарнай 2020” наадам энэ сарын 11-нд боллоо.
“Алтан Сарнай ” наадам 20 дахь жилдээ өнгө төрхөө өөрчлөн “Хамтын үнэ цэн” уриан дор нийгэмд эерэг нөлөөллийг бий болгосон төслүүдийг “Инновац, сошиал энтрепренершип”, “Хүртээмжтэй нийгэм”, Байгаль орчин”, “Эрүүл мэнд”, “Боловсрол” гэсэн 5 номинацид нэр дэвшүүлэн номинац тус бүрээс шалгарсан нэг төслийг нийгмийн үнэ цэнийг бүтээгч үндэсний тэргүүлэгч компанийн дэмжлэгийг олгож буйгаараа онцлог болсон юм.
Нийгэмд эерэг нөлөө үзүүлэгч "Скайтел" групп энэ удаагийн “Алтан сарнай 2020” наадмын дэмжигч байгууллагаар оролцон “Эрүүл мэнд” номинацид шалгарсан “Зүрх мартахгүй” төсөлд дэмжлэг олгон хамтран ажиллахаар болжээ. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компанийн хувьд "Скайтел" групп нь үргэлж нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож, бусдад түгээж, бусдыг уриалсаар байх болно.
