Ж.Байден: АНУ долдугаар сар гэхэд 300 сая иргэнээ вакцинжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-12 09:11:16

ВАШИНГТОН. /TASS/. АНУ долдугаар сар гэхэд 300 сая иргэнээ коронавирусний вакцинжуулалтад хамруулсан байхад хүрэлцэхүйц вакцины нөөцтэй хэмээн тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв. 


“Бидэнд 300 сая иргэнээ вакцинжуулахад хүрэлцэхүйц нөөц бий. Тун ахиц дэвшилтэй гэж хэлэхгүй ч би ерөнхийлөгчийн албан тушаалдаа орох үед энэ улсад цар тахалтай тэмцэх төлөвлөгөө байгаагүй. Бид америкчуудад хангалттай хүрэлцэхүйц вакцин худалдан авсан бөгөөд одоогоор иргэдээ вакцинжуулах асуудал дээр ажиллаж байна” хэмээн Ж.Байден цохон тэмдэглэв.


Америкийн “Pfizer”, “Moderna” компаниудаас 100 сая тун вакцин худалдан авах гэрээнд засаг захиргаа нь гарын үсэг зурсан тухай тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Тийнхүү америкийн вакцин хоёр тунгаар хийгддэг тул нийт 600 сая тун шаардлагатай гэсэн үг юм. Вакцин үйлдвэрлэгчид ирэх долдугаар сар гэхэд тус бүр 300 сая тун вакцин нийлүүлнэ гэжээ. АНУ-д нийт 328.2 сая хүн оршин суудаг байна. 

Холбоотой мэдээ