Бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран “Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох” сургагч багш бэлтгэх сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Төрөөс мөнгөний
бодлогын талаар энэ онд баримтлах
үндсэн чиглэлд “Иргэд, бичил, жижиг, дунд
үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ” гэж заасныг
үндэслэн төв банкнаас бусад
байгууллагатай хамтран дэд
хөтөлбөр боловсруулж батлуулна.
Энэ хүрээнд Монголбанк, ХХААХҮЯ, СЗХ, ЖДҮГ, Зээлийн батлан даалтын сан, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв, МҮХАҮТ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагын 32 ажилтан сургалтанд хамрагдлаа.
Сургалтыг Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, мастер сургагч багш Маркус Лох, тус сангийн ажилтнууд, Монгол Улсын экспертүүд хамтран зохион байгуулав. Сургалтанд хамрагдсанаар цаашид БЖДҮ эрхлэгч нарт санхүүгийн боловсрол олгох сургалт хийхээс гадна дараагийн сургагч багш нарыг бэлтгэх аж.