Өдөрт дунджаар 5.6 сая хүн коронавирусний вакцин хийлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-11 12:38:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 75 улс оронд 152 сая хүнд коронавирусний эсрэг вакцин хийжээ. Өдөрт дунджаар 5.6 сая хүн коронавирусний эсрэг вакцин хийлгэж байгаа аж.

 

Энэ нь коронавирусний нийт бүртгэгдсэн өвчлөлөөс вакцин хийлгэсэн хүний тоо гурав хоногийн өмнөөс илүү гарч вакцинд идэвхтэй хамрагдаж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Вакцинд хамрагдсан хүмүүс олширч байгаатай холбогдуулан  дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид вакцины талаарх судалгаа хийж байгаа аж. Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд хийсэн судалгаагаар,  коронавирусний эсрэг вакциныг бүрэн тун буюу 2 тунд хамрагдсан хүн халдвартай хүнтэй хавьтал болсон бол хөл хорионд орохгүй байх  шийдвэр гаргасан байна. Гэхдээ 2 тунд хамрагдсаны дараа 14 хоносон байх шаардлагатай гэж үзжээ. Мөн тухайн хүн амны хаалт зүүх, гар угаах, зай барих зэрэг халдвараас сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх юм.

 

Түүнчлэн АНУ-д 20000 орчим жирэмсэн эмэгтэй коронавирусний эсрэг вакцинд хамрагдахад ямар нэг хүндрэл, урвал гараагүй байна.

 

Коронавирусний эсрэг вакцин нь халдварын тархалтыг хязгаарлах, хөнгөн өвчлөх, хүндрэл, эндэгдлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ