Хуурамч PCR шинжилгээ үзүүлж, хулгайн замаар зорчсон иргэдэд хариуцлага хүлээлгэнэ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-11 12:36:53

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сум руу хугацаа нь дууссан PCR шинжилгээний хариу үзүүлэн хулгайн замаар зорсон иргэдэд Зөрчлийн тухай хуулиар иргэн тус бүрийг 500,000 төгрөгөөр торгох асуудлыг шүүхийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тодруулбал, тус аймгийн Алтанбулаг сум руу энэ сарын 9-ний өдрийн 16 цагийн орчимд иргэн Б, Д, А, нар нь хугацаа нь дууссан PCR шинжилгээний хариу үзүүлэн хулгайн замаар зорчсон байна. Мөн тухайн иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу гараагүй байхад алба хаагчдын тавьсан шаардлага биелүүлээгүй бөгөөд айлаар зочилж эрсдэл дагуулан, хулгайн замаар зорчсон учир Зөрчлийн тухай хуулиар иргэн тус бүрийг 500,000 төгрөгөөр торгох асуудлыг шүүхийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 Иймд ИРГЭН ТА:

- Цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд, айлд зочлохгүй, зочин урихгүй байх;

-Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд халдвар хамгааллын дэглэм сайтар сахин, айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байж, өөрийгөө тусгаарлах;

-Баталгаат бус /хулгайн/ замаар хөдөө орон нутаг руу зорчиж, эрсдэл үүсгэн хүндрэл учруулсан иргэнийг зөрчлийн тухай хуулийн дагуу 500.000 төгрөг, ААН байгууллагыг 5.000.000 сая төгрөгөөр торгохыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ