Беларусийн Бүх ард түмний хуралд 2700 хүн оролцоно

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-11 11:43:53

МИНСК. /Belta/. Беларусийн Бүх ард түмний зургадугаар хурал хоёрдугаар сарын 11-12-нд зохион байгуулагдана.


Хуралд оролцогчид Беларусийн 2021-2025 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн гол зүйл заалтууд, улс орны нийгэм улс төрийн хөгжлийн чиглэлүүдийг хэлэлцэнэ.


Беларусийн бүх ард түмний хуралд нийт 2700 хүн оролцох аж. Минск хотоос болон бусад бүс нутгаас хуралд оролцогчдыг сонгохдоо дүүргийн болон хотын зөвлөлийн депутатууд, илүү олон тооны гишүүнтэй нийгмийн холбооны төлөөллийн хэм хэмжээг харгалзан үздэг байна. Бүс нутаг бүрээс 310 орчим хүн оролцох бол Минск хотоос 370 орчим иргэн оролцох аж.


Бүх ард түмний хурлын үеэр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Эв нэгдэл, хөгжил, бие даасан байдал” уриан дор илтгэл тавина. Илтгэлийг ерөнхийлөгч уламжлал ёсоор хурлын эхний өдөр тавих юм. 

Холбоотой мэдээ