Гадаад хэргийн дэд сайд нарын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-08 16:37:54

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болох  Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцоно.

Энэ удаагийн уулзалт нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болох Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд түвшний уулзалтын бэлтгэлийг хангах, мөн үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийн жагсаалтыг тохирох зорилготой.

Энэхүү Дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт нь гурван талт механизмыг хөгжүүлэх, өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ