Энэ сарын 10-наас эхлэн аймгийн хэмжээнд хөдөлгөөн хязгаарлана

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-08 19:55:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос хөл хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг гаргаад байна.

Аймгийн Засаг даргын 2021 оны А/63 дугаар захирамжаар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 2 дугаар сарын 20-ны өдрийн 06.00 хүртэл аймгийн төв, сум, баг хоорондын орох, гарах хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэв.

Мөн аймаг, сумын төв доторх иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарлахаар боллоо. Уг шийдвэрийн хүрээнд аймгийн хэмжээнд 101 хяналтын цэгт мэргэжлийн анги байгууллагын 230 төрийн албан хаагч, үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд бүсчилсэн байдлаар хяналт тавьж ажиллана.

Холбоотой мэдээ