Их Британид илэрсэн хувилбар АНУ-д хурдацтай тархаж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-08 10:36:28

ВАШИНГТОН. /The Washington Post/. Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол АНУ-д хурдацтай тархаж байна.


Их Британийн хувилбар тархах хурд бусад хувилбараасаа 35-45 хувь илүү байна гэж эрдэмтэд үзжээ. Их Британид илэрсэн “B.1.1.7” хэмээх хувилбар халдварлах чадвар илүү бөгөөд нас барсан тохиолдол илүү олон бүртгэгдэхэд нөлөөлж магадгүйг судлаачид цохон тэмдэглэхийн сацуу энэ хувилбартай тэмцэх арга хэмжээ авахыг АНУ-ын Засгийн газарт уриалав.


B.1.1.7” хувилбар бусад оронд тархсан эрчээрээ АНУ-д тархаж байгаа учир даруй шийдвэртэй алхам хийх шаардлагатайг судалгаа харуулж байна” хэмээн судалгааны мэдэгдэлд дурдсан байна. 


Амны хаалт, тусгаарлалт халдварын тархалтыг хязгаарлахаас гадна вакцин ч мөн энэ хувилбартай тэмцэхэд үр дүнтэй байгааг мэргэжилтнүүд цохон тэмдэглэжээ. Флорида муж улсад хувьссан вирусээр халдварласан хамгийн олон тохиолдол илэрсэн байна. 

Холбоотой мэдээ