Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ 24 сараар нь зээлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 12:50:05

Өвөрхангай аймаг дахь Хаан банкинд дараалал их үүсчээ. Учрыг лавлахад сая нэмэгдсэн тэтгэврийн  21 мянган төгрөгөө 6-24 сараар нь урьдчилан зээлэхээр ахмадууд ийн дугаарлаж байгаа ажээ. 

Тэтгэврээ 2017 он хүртэл зээлчихсэн хөгшчүүлд энэ нэмэгдэл эм тарианых нь мөнгөтэй залгаж байгаа гэдгийг зарим нь хэлж байсан бол ихэнх нь үр хүүхдэдээ нэмэр болгож өгөх гэж байгаагаа дуулгав.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөр настнуудын тэтгэврийн хэмжээг 20-22 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өвөрхангай аймагт энэхүү тэтгэврийн нэмэгдлийг 14 мянга гаруй ахмад настан хүртэж байгаагаас 3931 нь  Арвайхээр сумын иргэд байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ