Улаанбаатар хотод коронавируст халдварын 34 тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-02-07 11:03:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 34 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.


ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 14978 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ