"Амгалан" амаржих газраас хавьтал болоогүй 93 ээжийг гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-06 13:38:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Амгалан" амаржих газарт долоон хүнээс коронавирусний халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тэмдэглэв. 


Тус газраас илэрсэн тохиолдлуудаас хоёр нь амаржсан эх байгаа бол бусад тав нь эмч, сувилагч нар аж. Иймд хавьтал болоогүй, эмчилгээ шаардлагагүй байгаа 93 ээжийг эмнэлгийг гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлэхээр болжээ. Харин хавьталд хамааралтай, эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг эмнэлэг дотор өөр тасаг руу шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэлээ. Ингэснээр, тус эмнэлэгт хавьтал болсон 90 хүн үлдэж байгаа бөгөөд тэдгээрийн 17 нь амаржсан эх байна. 


Халдвар гарсантай холбогдуулан тус эмнэлгээс одоогийн байдлаар 446 хүнээс PCR шинжилгээ авсан бөгөөд тандан судалгаа цаашид үргэлжилнэ хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотголоо. 

Холбоотой мэдээ