Төрийн албаны тусгай шалгалтад 43 иргэн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Төрийн албаны тусгай шалгалтад 43 иргэн тэнцэж, албан тушаалын сул орон тоонд томилогдох шалгуур хангалаа гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Аймгийн Төрийн албаны
салбар зөвлөлөөс захиргааны байгууллагуудаас ирүүлсэн 94 албан тушаалын сул
орон тоог нэгтгэжээ. Улмаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, төрийн албаны
тусгай шалгалтыг зохион байгуулсан.
Шалгалтад 57 иргэн орж,
удирдах албан тушаалын 5, дэс түшмэлийн 11, туслах түшмэлийн 27 буюу нийт 43
албан тушаалын сул орон тоог нөхөж, томилохоор нэр дэвшүүллээ.
Тусгай шалгалтаар
нөхөгдөөгүй албан тушаалын сул орон тоог дахин Төрийн албаны зөвлөлд хүргүүлж,
тусгай шалгалт зарлаж нөхөх аж.
Ховд аймаг дахь Төрийн
албаны салбар зөвлөлөөс төрийн албаны шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулахад анхаарч
ажиллаж буй.
Энэ удаагийн тусгай шалгалтыг “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар” цахим хуудсаар шууд дамжуулсан бөгөөд 11800 гаруй хүнд хүрчээ. Мөн шалгалтын үйл явцыг шууд хянах дэлгэц байршуулж ажиллалаа.